Эрүүл байх

Дараах зөвлөгөөг дагаснаар та зарим халдварт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

4a_Hände_waschen.png

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол савантай усаар гараа тогтмол угаах юм. Бие зассаныхаа дараа болон хоол идэхээсээ өмнө заавал угааж байгаарай.

1d_Hände.png

Усанд тогтмол орж шүдээ өдөрт гурван удаа угааж байгаарай.

Биеийн эрүүл ахуйг сахих нь элдэв өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Шүд өвдөж байвал Medic-Help-д хандаарай.

4d_Impfung.png

Вагцин хийлгэснээр элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Хэр олон хүн вагцин хийлгэнэ төдий хэмжээний хүмүүс уг өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.

Швейцар улсын эрүүл мэндийн байгууллагаас дараах өвчнүүдийн эсрэг вагцин хийлгэхийг зөвлөдөг:

  • Салхин цэцэг
  • Улаан бурхан/Гахайн хавдар/Сэрхнэг
  • Сахуу/Татранга/хөхүүл ханиад
  • Саа
Icon_Medic_Help.png

Medic-Help-д хандаж туслалцаа аваарай.

4e_Geschlechtsverkehr.png

Дархлааны олдмол хомсдолоос гадна бэлгийн замаар дамждаг олон өвчин байдаг. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга мөн. Эмэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч мөн байдаг.

Бэлгэвчийг цагаачдыг хүлээн авах төвүүд олгох ба эмийн сан, дрогери (ахуйн хэрэглээний дэлгүүр) болон сүпермаркетуудад (хүнсний том дэлгүүрүүд) худалддаг

4f_Drogenkonsum.png

Мансууруулах бодисыг өмнө нь ашигласан тариур хэрэглэн шахвал, цусаар дамжин халдвар авч болно.  Ашиглаагүй, цэвэр тариур заавал хэрэглээрэй.

2c_Schwangerschaft.png

Та жирэмсэн бол Medic-Help-д хандаарай. Танд юу хэрэгтэй байгаа, хүүхдээ яаж эрүүл байлгах талаар зөвлөгөө өгөх ба мэргэжлийн эмчид үзүүлэх цаг тохирно.

1b_Wo_medizinische_Hilfe.png

Хүүхдээ Medic-Help-д тогтмол үзүүлж байгаарай. Medic-Help танд хүүхдээ яаж асрах болон хооллох талаар зөвлөгөө өгнө. Ингэснээр хүүхэд тань эрүүл, хөгжил нь сайн байх болно.