Өвчилсөн тохиолдолд яах вэ?

Хүлээн авах болон шийдвэрлэх төв болгонд эрүүл мэндийн мэргэжлийн ажилтнууд ажилладаг (Цаашид Medic-Help гэнэ). Та эм уудаг бол эсвэл  жирэмсэн, бие өвчилсөн эсвэл эрүүл мэндийн талаар асуулт байгаа бол эдгээр мэргэжлийн ажилтнуудад хандана уу. Тэд таныг эмчлэх ба эсвэл шаардлагатай гэж үзвэл өөр эмчид шилжүүлэх болон мөн эмнэлэгт хүргүүлэх арга хэмжээг авна.

Medic-Help хаалттай бол та туслах болон хамгаалалтын албаны ажилтнуудад хандаарай.

Таны эрүүл мэндийн асуудал болон өвчний тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй.

Осол гэмтлийн үед ч мөн та эхлээд Medic-Help-д хандах ба зөвхөн зайлшгүй шаардлагатай бол эмнэлэгт очоорой.

Icon_Medic_Help.png

Та болон таны хүүхэд өвдсөн бол эсвэл эрүүл мэндтэй холбоотой асуулт байвал Medic-Help-д хандаарай.

 

Цагаачдыг хүлээн авах бусад төвүүд дэх эмнэлгийн тусламж

Цагаачдыг хүлээн авах төв болгонд эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан бий. Тодорхой мэдээллийг тухайн төвөөс авна уу.

Datenschutzerklärung