Эрүүл мэндийн систем

Швейцар улсад хүн болгон эрүүл мэндийн тусламж авах эрхтэй. Та цагаачдыг хүлээн авах төвд байхдаа зовуурь шаналгаатай үедээ эхлээд Medic-Help-д хандаж байгаарай.

Эхлээд өрхийн эмч

Швейцар улсад өвчин болон осол гэмтлийн үед хамгийн түрүүнд хандах эмч нь өрхийн эмч нар байдаг. Тэд таныг эмчлэх ба шаардлагатай тохиолдолд эмнэлэгт болон нарийн мэргэжлийн эмчид шилжүүлнэ.

Өрхийн эмч өвчтөний өвчний талаар сайн мэдээлэлтэй байвал илүү сайн эмчлэх боломжтой. Иймд тодорхой нэг л өрхийн эмчид үзүүлж байх нь оновчтой. 

Icon_Medic_Help.png

Өвчин туссан бол эмнэлэгт очихоосоо өмнө өрхийн эмчдээ үзүүлээрэй.

Icon_Medic_Help.png

Зайлшгүй шаардлагатай буюу мөн хүүхэд төрүүлэхэд эмнэлэгт шууд очоорой.

Цагаачдыг хүлээн авах төвүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх тухай

Хэрэв та цагаачлах хүсэлтээ гаргасан (Үнэмлэх N), аюулгүй байдлаа хамгаалуулах шаардлагатай (S), түр хугацаагаар байгаа бол (F) Кантоны албаас эрүүл мэндийн даатгалд хамруулна. Хэрвээ та оршин суух зөвшөөрөлтэй (B- эсвэл С-Үнэмлэх) бол эрүүл мэндийн даатгалд өөрөө бие дааж даатгуулна. Даатгалд заавал хамрагдах ёстой.

Эмч болон эмнэлгийн мэргэжлийн бүх ажилтнууд нууцыг хадгалах үүрэг хүлээдэг. Өвчтөний талаарх мэдээллийг бусдад өгөх эрхгүй. Зөвхөн таны зөвшөөрлөөр өгч болно.

Datenschutzerklärung